З.Энхболд, Д.Балдан-Очир нарын хүсэлтээр Цэцийн хурлыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

З.Энхболд, Д.Балдан-Очир нарын хүсэлтээр Цэцийн хурлыг хойшлуулжээ

Үндсэн
хуулийн
Цэцийн дунд суудлын хурлыг
өнөөдөр хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, хэсэг
Үндсэн хуулийн
холбогдох з
үйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлоод байсан юм.

Гэвч Улсын Их
Хурлын итгэмжлэгдсэн т
өлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд,
Д.Балдан-Очир нараас тус хуралдааныг хойшлуулах х
үсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан
шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар з
үйлийн 3 дахь
хэсэгт “Маргагч тал х
үндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал
биечлэн оролцох х
үсэлтээ
албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, т
үүнд уг
хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжг
үй бол дараа
зарлахаар тогтооно” гэж заас
ан
байдаг аж.
Үүнийг үндэслэн Үндсэн хуулийн Цэц магадлал гаргаж,  дунд суудлын хуралдааныг хойшлуулсан байна.

Дээрх маргааныг
хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх д
өрөвдүгээр сарын 2-ны өдөр хийхээр товложээ.

                                                                                                                                                                                Д.ОЮУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж