“Талибаны” лидерийг барьсан тухай хэвлэл мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

“Талибаны” лидерийг барьсан тухай хэвлэл мэдээлэв

“Талибаны” лидерийг барьсан тухай Пакистаны хэвлэл блоггерүүдийн материалаас иш татан мэдээлэв. Pakistan Observer, зэрэг бусад сонин “Талибан” хөдөлгөөнийг лидер мулла Омар баривчлагдсан гэж мэдээлэхдээ асуудлын тэмдгээр материалуудаа онцолсон байв.
Өмнө нь мулла Омар баривчлагдсан гэж Америкийн блогчид мэдээг тараасан байв. Тэдний нэг  Bred нэрээр бичдэг хүн талибуудын лидерийг Карачи хотноо аль гуравдугаар сарын 24-нд баривчилсан гэжээ. Үүнийг Пентагон болон Пакистаны эрх баригчид батлан дуугараагүй байна.
Тэмдэглэхэд, энэ жилийн дөрөвдүгээр сард “Талибан хөдөлгөөний лидер, Кветт шурагийн зөвлөлийн тэргүүн” мулла Омар The Times сонинд ярилцлага өгөхдөө “Талибан” барууныхантай “үнэн, шударга” хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн юм. Тэр үед уг хөдөлгөөний хоёр дахь лидер мулла Абдул Рашид хэлэхдээ Омар огцрон улс төрөөс холдох бодолтой байна гэсэн билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж