Нийслэлийн Замын цагдаагийн газраас зогсох ёсгүй газар машинаа байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардлыг өнөөдрөөс эхлэн 55 мянган төгрөг болгож журамд өөрчлөлт оруулжээ. Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.