Америкийн хамгийн алдартай теле-сэтгvvлч болох
єдгєє 76 настай Ларри Кинг нь єдєр бvр CNN сувгийн эфирээр цацагддаг
хамгийн алдартай, хамгийн сонирхолтой хvмvvстэй халуун дотно яриа
єрнvvлдэг "Larry Kling Live" нэвтрvvлгээ ахин хєтлєхгvй болсноо єнгєрсєн
долоо хоногт Twitter дээрээ мэдэгджээ. Тvvний нэвтрvvлэг нь 25 жилийн
турш эфирээр цацагдахдаа нэг ч удаа тасарч, бас нэг ч удаа хєтлєгчєє
сольж байгаагvй тул Гиннесийн амжилтын номонд бичигдсэн юм. Уг
нэвтрvvлгийг санаачлан, хэрэгжvvлэгч болох Ларри Кинг нь ажиллаж байх
хугацаандаа дэлхий дахин алдартай улс тєрч, бизнесмэн, тайз дэлгэцний
одод гээд маш олон тооны олны танил хvмvvстэй нийт 40 мянга гаруй
ярилцлага хийжээ. RadarOnline – интернэт порталын мэдээлснээр, NBC
сувгийн алдартай шоу болох “America’s Got Talent”-ын гурван шvvгчийн нэг
тєдийгvй, Британий Daily-сэтгvvлийн ерєнхий редактор асан Пирс Морган
(Piers Morgan) нь Ларри Кингийн орыг эзлэхээр CNN-тэй гэрээ хийж
болзошгvй байгаа ажээ. Мєн тэрээр америкийн нэрт магнат Дональд Трампын
явуулдаг «The Celebrity Apprentice» реалити шоуны ялагчаар тодорч
байснаараа олны хvндэтгэлийг хvлээсэн билээ. Ингээд албан ёсны
мэдээллээс тvр сатаарч, домогт Ларри Кингийн сэтгэлд хvрсэн
ярилцлагуудын дvр зурагтай танилцан, хайртай сэтгvvлчийнхээ теле эфирт
мєнхєрсєн дотно тєрхvvдийг дурсан санацгаая.
Үргэлжлэл