Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл санаачлан өнгөрсөн жилээс тухайн хороонд юу хийвэл хэрэгтэй байгааг санал асуулгаар авч төсөвт тусгадаг болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд ирэх жилд танай хороонд юу хийвэл зүйтэй талаар санал авч эхэлсэн билээ. Тиймээс иргэдийн санал бодлыг нэгтгэж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар БХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны хуучин барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай хэлэлцэх юм.
Таны ойр орчимд тулгамдсан асуудал, дэд бүтэц гээд зайлшгүй хэрэгтэй асуудлаа шийдүүлэхийн тулд санал асуулгад идэвхитэй оролцох хэрэгтэйг хотын удирдлагын зүгээр анхааруулж байна.
Л.ХАЛИУ