Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д хамтран ажиллах, Засгийн газар хамтран байгуулах санал хүргүүлсэн. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэгт Су.Батболд, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ө.Энхтүвшин Ж.Энхбаяр, Ё.Отгобаяр нар багтсан байна. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд ажиллах юм байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ажлын хэсэг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох эцсийн шийдвэр гаргахгүй. Харин гишүүдээ мэдээллээр хангаж ажиллана" гэж мэдэгджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: medee.mn