Хамгийн хол нь Хойд туйлаас News-ийг уншиж байлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Хамгийн хол нь Хойд туйлаас News-ийг уншиж байлаа

2013 онд би Хойд туйлд очих аяллаа дуусгаад, дэлхийн бөмбөрцгийн зулай, 90 градуст хамгийн ойрхонд тооцогддог Лонгиэрбайн хотоос News-ийн мэдээллийг уншиж байсан тухайгаа онцолж хэлмээр байна. Хамгийн холоос News.mn сайтыг уншсан тохиолдол гэвэл миний хувьд энэ байх. Намайг тэнд очиход хэдийнэ Монгол хүн анх удаа Хойд туйлд очсон мэдээлэл гарчихсан, би тэр мэдээг хамт яваа гадны уулчид, аялагчдад сонирхуулж байлаа.

Мөн 2005 онд Эверестэд авирч байх үед ч гэсэн “Ардын эрх” сониныхон хамгийн түрүүнд иридиум утсаар холбогдож, авиралтын тухай мэдээллийг газар дээрээс нь авч байсан.

Тив, тивийн ноён оргилын авиралт, хүнд бэрх аялалуудын мэдээллийг хамгийн хурдан, шуурхай Монгол руу, Монголоос дэлхий нийтэд түгээж байдаг “News” агентлагийн хамт олондоо 10 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхнийг Монголын CNN гэж хардаг.

Г.Өсөхбаяр /Уулчин/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж