Өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Лондон хотын Marble Arch-д Буриад улсын уран барималч Даши Намдаковын бүтээл “Чингис хаан”-ы хөшөөг сүндэрлүүлсэн билээ. Хоёр жил гаран Лондон хотын төвд байрлаж байсан энэхүү хөшөөг Монгол руу шилжүүлэх гэж байгаа тухай Мongolian Art London сайтад мэдээлжээ. Уг хөшөө нь 4.8 метрийн өндөртэй, 2,714 кг жинтэй хүрэл хөшөө юм.
Зарим мэдээллийн сайтад дурьдсанаар уг хөшөөг 2 сая ам доллараар “Ажнай″ группийн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчрахаар болсон гэнэ. Даши Намдаковын уг бүтээл нь Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай мэдээлэл ч цацагдаад байна.
Т.АНУ