Дугаар үүсгэсэн зураг авалт

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Дугаар үүсгэсэн зураг авалт

Өнөөдөр “Наран туул” захын үүдэнд рок поп урлагийн уран бүтээлчид сонирхолтой зураг авалтанд орлоо. Уг бичлэгийн үеэр “Sweetymotion” хамтлагийн гишүүн Э.Ганболор болон дуучин З.Цэлмүүн нар ёстой л ачаалалтай ажиллалаа. Тог цахилгаан, эрчим хүчний хүрэлцээгүйгээс гурван минутын зураг авалтын хугацаа чамгүй удаж хэд хэдэн удаа зураг авалт зогсоход хүрсэн юм. Цахилгааны саатал гарах үед хоёр дуучин бүсгүйтэй “Наран туул” захын эргэн тойронд явсан бараг л хүн бүр патериа татуулж амжсан билээ.

Тэдэнтэй хамт зургаа татуулах “Наран туул” захын худалдаа эрхлэгчид “бид нар чинь гадуур дотуур явах зав бараг л байдаггүй учраас тоглолт үзээд байх нь ховор. Нэг уулзах боломж гарсан дээр нь зургаа даруулаад авья дургүйцэхгүй биз дээ” гэцгээж. Харин зарим нь манай “Наран туул” дээр ирж тоглолт хийж болохгүй юу зохиолын дуучин Б.Болд, Э.Чулуунцэцэг нар ирж тоглоход манайхан өөр өөрсдийнхөө чадах хэмжээнд хандив өгсөн, том телевиз хүртэл өгсөн” гэж өөрсдийн санал бодлыг ч хуваалцаж амжсан шүү. Тэдний зураг авалт дуусан дуустал патериа татуулах хүсэлтэй иргэд дугаарласаар байлаа.

Э.ТЭКҮ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж