Монголын хамгийн үнэтэй уран зураг сая долларын үнэтэй. Урьд өмнө энэ зургийн талаарх мэдээлэл олон нийтэд хүрч байгаагүй билээ. Тэгвэл “Жизель” балетийн “Зүүд” хэсгийг дүрслэх төмөр бар буюу акватита техникээр бүтээгдсэн уран зургийг Монголын урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт зураач З.Уянга зуржээ.
Эл зураг “Blue moon” арт галерейд байгаа бөгөөд худалдаж авах эзнээ хүлээж байгаа гэнэ. Одоогийн байдлаар хэд хэдэн эрхэмүүд худалдаж авахаар санал дэвшүүлээд байгаа ч хараан эзнээ олоогүй байгаа бололтой. Харин худалдаж авах хүсэлтэй байгаа эрхэмүүдийн нэрийг одоогийн байдлаар нууцалж байгаа юм байна. Магадгүй сая доллараас илүү үнэ хэлсэн эрхэм энэ зургийн эзэн ч болж болох юм.
Э.ТЭКҮ