Дөрвөн айрагтай-Таван цагаан

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Дөрвөн айрагтай-Таван цагаан

Шинэ цагийн адууны шандсыг шалгадаг эрлийз дээд насны ангилалд өнөө жил шигшмэл 52 хурдан хүлэг тоосоо өргөн уралдлаа. АХ-ын 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дараалан айрагдаж, хоймор нутгийнхаа нэрийг дуурсгаж байсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахын Таван цагаан  хээр азарга энэ удаа хараахан айрагдаж чадалгүй, есөд хурдалсан. Далай ээжээ дээдлэн, дэлтэй цэнхэрээ эрхэмлэгч Хөвсгөл түмний бахархалт хүлгүүдийн нэг Таван цагаан одоогийн байдлаар улс, бүсийн наадмаас дөрвөн айраг хүртээд буй бөгөөд Д.Бадрах уяач улсын цолонд ойрхон эрхмүүдийн нэгэнд тооцогддог юм билээ.

"Тод магнай" сэтгүүл №58

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж