
Хууль санаачлагчдаас энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир нь “Хүүхдийн мөнгө олгож байсныг цуцалсан нь алдаа байсан. Энэ бодлого нь хүн ам зүйн бодлогын хөшүүрэг юм. Учир нь олгож байсан энэ хугацаанд төрөлт нэмэгдэж байсан” гэв. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй байна. Үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах бөгөөд хүүхдэд сар бүр мөнгө олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Б.Энхмандах