Холливудын хамгийн өнөр өтгөн гэр бүлүүдийн нэг Брэд Питт, Анжелина Жоли нарын өргөмөл том хүү Маддокс кино урлагт хөл тавин, найруулагчийн гараагаа эхэлжээ.
Өдгөө 13 настай Маддокс хүү аав, ээжийнхээ хамтран тоглож буй дэлгэцийн хоёр дахь бүтээл болох "It's So Weird" кинонд туслах найруулагчаар ажиллаж байгаа гэнэ.
Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Жоли ажиллаж байгаа. Тэрбээр хүүгийнхээ мөрөөдлийг хүндэтгэж нас болон ур чадварыг нь голохгүйгээр туслах найруулагчийн албан тушаалд томилсон гэдгээ хэлжээ. Маддокс аав, ээжийнхээ хуримын үеэр Жолид “Тэнгисийн дэргэд” киноны туслах найруулагчийн ажлыг өөрт даатгахыг хүссэн байна.1 Тиймээс тэд хүүгийнхээ хүслийг биелүүлж, ирээдүйн замналынх нь эхлэлийг тавьж туслах найруулагчаар ажиллуулж байгаа аж.
Т.АНУ