Таргалалт газар авч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Таргалалт газар авч байна

ДЭМБ-ын судалгаагаар урьдчилан сэргийлж болох үхлийн дотор тамхи таталт тэргүүлдэг аж. Үүний дараагаар таргалалт ордог байна. Таргалалт Монголд ямар байдалд хүрээд байгаа талаар маргааш ЭМШУИС-ийн эмнэл зүй хариуцсан дэд захирал, Чихрийн шижингийн холбооны тэргүүн, Таргалалттай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн н.Алтансайхан тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Дашрамд сонирхуулахад, дэлхий дээр 1,7 тэр бум хүн таргалалттай байхад 900 сая хүн хоол тэжээлийн хомсдолтой амьдарч байгаа гэнэ.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж