Нацист Германы дарангуйлагч Адольф Гитлерын залуудаа зурсан зураг дуудлага худалдаанд орж, 162 мянган ам.доллараар зарагджээ. Дуудлага худалдаагаар тус бүтээлийг үнэ хаялцуулан худалдаалсан өндөр настан “Гитлерыг 20 гаруй настай байх үе буюу 1916 онд өвөө маань энэ зургийг худалдан авч байсан юм” хэмээн дурсан ярьсан байна.
Германы Нюрнберг хотноо өнгөрөгч бямба гарагт болсон энэхүү дуудлага худалдааг Вейдлер компани зохион байгуулсан аж. Тус бүтээлийг хэн авсаныг зохион байгуулагчид худалдан авагчийн хүсэлтээр нууцалж байна. Зургийн талаар товч мэдээлэл хүргэхэд, энэхүү зураг нь Мунич хотын захиргааны байрыг дүрсэлсэн 1914 оны бүтээл аж.
Хэмжээний хувьд урт нь 28 см, өргөн нь 22 см юм байна. Залуудаа чамгүй авьяастай зураач байсан Гитлер Венийн дүрслэх урлагийн академид шалгалт өгч байсан ч, харамсалтай нь тэнцэж чадаагүй гэдэг. Гэсэн ч тэрээр зургаа орхилгүй ил захидлыг зураг зурж, жуулчдад худалдаалсаар байжээ.
Мэргэжилтнүүд түүний бүтээлийг сайн ч биш муу ч биш хэмээн дүгнэдэг. Тиймээс томоохон хэмжээний дуудлага худалдаанд оруулж өндөр үнээр арилжихыг эсэргүүцэх нь элбэг байдаг юм.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn