Льюис Хэмилтон дэлхийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Льюис Хэмилтон дэлхийн хошой аварга боллоо

Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аваргаар "Мерседес" багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон тодорлоо. Тэрбээр ням гаригийн орой(11.23) Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болсон сүүлчийн буюу 19 дэх гараанд түрүүлснээр дэлхийн хошой аварга боллоо. Хэмилтон 19 гарааны 11-т нь түрүүлсэн бөгөөд улирлыг 384 оноотойгоор өндөрлүүллээ. Энэ өдрийн гараанд "Виллимямс" багийн Масса, түүний багийн анд Баттос нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.  2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион бүтээгчдийн цом буюу багийн тэмцээнд "Мерседес" 651 оноогоор тэргүүлжээ.

Льюис Хэмилтон 2008 онд "Макларен-Мерседес"-ийн бүрэлдэхүүнд байхдаа дэлхийн хамгийн залуу аварга болж байсан юм. Мөн тэрээр 43 жилийн дараа дахин аварга болж буй Их Британи нисгэгч болсон. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж