Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарч 12 айл өртөж, түймэрт нэг хүн амиа алджээ. Түймэрт өртөж амиа алдсан хүн нь 72 настай өвгөн байжээ. Түймэрт өртсөн 12 гэрийн дөрөв нь "Эрдэнэ овоо" уурхайн компанийн гэр байсан бөгөөд түймэр гарсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч уурхайн ажилчин паяалнакаас гал алдсан байж болзошгүй ажээ.
Тал хээрийн бүс нутагт цас ороогүй газрын хөрс хуурай, өвс ихтэй байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж ил задгай үнс нурам асгалгүй битүү саванд хийж, галын анхан шатны хор, унтраалгыг автомашиндаа авч явах, аливаа техник төхөөрөмжтэй болгоомжтой харьцаж, тамхины иш, шүдэнзээ бүрэн унтрааж хаяхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Д.ЦЭЭНЭ