Байгаль орчны ТББ-ууд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Байгаль орчны ТББ-ууд чуулж байна

“Байгаль орчны төрийн бус байгууллагын үндэсний дөрөвдүгээр чуулган” өнөөдөр болж байна. Уг чуулганыг Байгаль Орчны иргэний зөвлөлөөс зохион байгуулж байгаа ба байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй ТББ, тэр дундаа хөдөө орон нутгаас 100 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байгаа аж.

Энэ жилийн чуулганаар “Уул уурхай болон хүний эрх”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Ус ба иргэний нийгэм”, “ТББ-ын санхүүжилтийн асуудал”, “Мэдээллийн сүлжээ” гэсэн таван үндсэн салбар хуралдаан хийн асуудлуудаа ярилцаж байна.

Бүтэн өдөр үргэлжлэх чуулганы төгсгөлд байгаль орчны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг шилдэг ТББ-уудад шагнал гардуулах ёслол болох юм байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж