Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийн хөгжилд түүхэн хуудас нээгдэж, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител Групп стратегийн ач холбогдол бүхий А зэрэглэлийн авто зам дагуу Монголд анх удаа ТАСРАЛТГҮЙ 3G сүлжээгээ нэвтрүүллээ.
Тасралтгүй интернэт сүлжээнд нэгдсэнээр Монгол орны урд хилээс хойд хилийг холбосон буюу Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 1007 км урт замаар зорчих зөвхөн Юнителийн хэрэглэгчид, бизнесменүүд, жуулчид аяллын явцдаа гар утсаараа ярих, мессеж бичихээс гадна хамгийн түрүүнд ТАСРАЛТГҮЙ 3G интернэт ашиглах гээд хайртай дотны хүмүүс, түншүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж ажлаа амжуулах боломжтой болсныг дуулгахдаа таатай байна.
Юнител группын техник хариуцсан дэд захирал Д.Энхбат нээлтэн дээр хэлэхдээ “Урьд өмнө нь хэрэглэгч аяллын явцад утсаар ярих, мессеж бичиж, суурин газарт л 3G сүлжээг ашигладаг байсан бол одооноос стратегийн ач холбогдол бүхий уг замаар аялж, ойр орчимд амьдарч буй хүмүүс хот хөдөөгийн гэж ялгалгүй Юнителийн хэрэглэгчид хамгийн түрүүнд ТАСРАЛТГҮЙ 3G дата хэрэглээг ашиглан, интернэт хэрэглэж үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж мэдээ, мэдээллээс хором ч хоцрохгүй болж байна. Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх нь эхний ажил бөгөөд үүнийг урт, удаан хугацаанд НАЙДВАРТАЙ, ТАСРАЛТГҮЙ байлгах дээр хэрэглэгчийн итгэлийг алдалгүй анхаарч ажиллах болно” гэдгийг онцолж хэлсэн юм.
Бүтээн байгуулалтын үр шимийг хүртэх хэрэглэгчийн сэтгэл ханамж хамгийн чухал байдаг бөгөөд 3G ТАСРАЛТГҮЙ сүлжээний нээлтийн үеэр Төв аймгийн Баянчандмань сумын малчин Л.Далхжавтай ярилцахад тэрээр:
“Улс оронд болон дэлхий дахин ээ болж буй мэдээ, мэдээллийг сум суурин газарт очиж авах бус малын бэлчээрээс ч гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдон авах боломжтой болсныг дуулахад хөдөөгийн малчин миний хувьд хотынхноос ялгарах зүйлгүй болсон мэт санагдаж байна.” гэлээ.
Харилцаа холбооны салбарт авчирч буй энэхүү дэвшил нийгмийн болоод хувь хүний хөгжилд олон олон давуу талуудыг авчирч байгаагийн энгийн жишээг дурдахад саяхныг хүртэл бид урт замыг туулахдаа тодорхой суурин газар очиж байж дотны хүмүүстээ хаана байгаагаа мэдэгдэж дараагийн суурин газарт очиж холбоо барьдаг байсан бол одоо тус зам дагуу хаана ч явсан утсаар ярьж, интернэтэд холбогдож видео бичлэгийг ямар ч гацалтгүй хүлээн авч үзэх боломжтой боллоо. Мөн онцолж хэлэхэд нийгмийн хувьд босоо тэнхлэгт явж буй машин тээврийн хэрэгслийг хяналт камераар бүрэн хянах боломжийг олгосноор дэд бүтцийн бүтээн байгуулалт нь бидний аюулгүй байдал, амар тайван харилцаа холбоог бүрэн хангах болно.
Энэхүү төслийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр Юнител групп хэрэгжүүлсэн болно.
Ийнхүү та харилцаа холбооны үсрэнгүй хөгжилд мэдээ, мэдээллээс хоромч хоцрохгүй хөл нийлүүлэн алхаарай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн, МТШХХГ-ын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр Юнител групп хэрэгжүүлэв.