Бахархалт өдрийн жиргээ

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Бахархалт өдрийн жиргээ

Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд жиргээчид юу жиргэе. Ням гариг буюу өчигдөр жиргээчид Монголынхоо бахархлаар дүүрэн байлаа. Мөн энэ өдөр арлын оронд Монгол сүмочид илүүрхэж, 69 дэх ёкозүна 32 дахь түрүүгээ хүртэж, Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирсэн юм. Ингээд амралтын өдрүүдийн онцлох жиргээг хүргэж байна.

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЛОО

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу өчигдөр(11.23) тохиолоо.

Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болсон бөгөөд үүний дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болсон юм.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

 

УЛСЫН ХАРЦАГА Ө.БАТ-ОРШИХ ТҮРҮҮЛЛЭЭ

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд (11-23) боллоо.

Барилдаанд улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.  Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Засагтханы Завхан" дэвжээ, "Хөтлийн цемент шохой" компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар үлдэв.

 

69 ДЭХ ЁКОЗҮНА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 32 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиосон энэ өдөр мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлснээр Монгол түмнээ баярлууллаа. Энэ сарын 19-нд Японы Фүкүока хотноо эхэлсэн Кюүшюү башё манай сүмочдын өрсөлдөөнөөр дүүрэн өндөрлөсөн юм. 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр(11.23) ёкозүна Хакүхо, ёкозүна Какүрюү нар оноолт таарсан бөгөөд 1 даваагаар илүү байсан 69 дэх аварга давлаа. Ийнхүү ёкозүна Хакүхо 32 дахь түрүүгээ хүртсэнээр Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Сүмо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн түүхтэй аж.

Энэ өдөр ёкозүна Харүмафүжи озэки Котошёогикүгээр 11 дэх, Монгол сүмочдын алтан хараацай, олон олон амжилтын эзэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёомарүгээр 10 дахь даваагаа авсан юм. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар бүгд 8 даваатай башёг өндөрлүүллээ.

 

ИНГЭЭД ЖИРГЭЭЧДИЙГ ОНЦЛОХ ЖИРГЭЭГ ХҮРГЭЕ.

Монгол Улсын Төрийн Дуулал

 

Гашуун зовлонг туулж ачааны хүндийг үүрсэн өвөг дээдэс минь Сүх жанжины бодит төрх

2 Aug 2013

Монгол эр хүний өмнө дэлхий өөрөө бөхөлзөх болноо. Баярлалаа танд МОНГОЛ БАХАРХАЛ

 

Хашбаатарын Цагаанбаатар шдээ …

 

Энэхэн дэлхийн хаанаас ч…эх орноо л гэж яваарай…Амьдрал туршийн минь диваажин…Монголдоо л байг…

 

  Улс гэрээ ингэж л эв дvнжинтэй аваад явчих юм сан.

Бас үүнийг угсарсан Монгол залуус Монгол бахархал шүү. 1 жил 2.5 сая тн төмрийн хүдэр баяжуулах шугам.

 

Монгол бахархалын өдрөөрөө дүүгийнхээ цуглуулгаас танилцуулья. Мөнгөн дэвсгэртүүд.Орос 100 рубль.

 

Хакухо аварга ухаан зааж Монголын ард түмэн эвтэй найртай байвал хүрэхгүй зүйлгүйг эх хэлээрээ хэлэв.. Аварга өнөөгийн төрхөнд шаналдым байна.

 

ЗАРИМ ОНЦЛОХ ФОТО МЭДЭЭГ ХҮРГЭЕ.

Баянцагаан уул Баянхонгор

 
 

Нутаг минь сайхан шүү "ховд гол"

 

Хятад улс Бэйжин-Америк-г холбосон өндөр хурдны төмөр зам барих гэнэ. Энэхүү ажил эхэлжээ. Эх сурвалж: www.washingtonpost.com

Хятад-Орос-Канад-АНУ

-13К км -350км/ц -2 өдөр

 

"Joy….. " Баяр хөөр"

 

Quezon City, National Capital Region

Энэ япон эмээ, өвөө нар МУИС-ийн барилгыг барьж өгсөн байна. Хамгийн залуу нь одоо 85-тай гэнэ баярлалаа!

 

КОБИ БРАЙАНТ ОДОО ЕРДӨӨ 20 ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТ ГҮЙЦЭТГЭХЭД КАРЕЕРЫНХАА 6000 ДАХ ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТАА ӨГӨХ БӨГӨӨД 30000+ ДЭЭШ ОНОО, 6000+ ДЭЭШ САМБАРААС БӨМБӨГ АВАЛТ, 6000+ ДЭЭШ ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТ ГҮЙЦЭТГЭСЭН ТҮҮХЭН ДЭХ ЦОРЫН ГАНЦ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛНО…

 

14 оноотой 11-т яваа Ливерпуль өнөөдөр хожхоос өөр аргагүй.Эхний 4 улам хэцүү болж байгаа энэ үед Рожерсыгоо бас алдах дээрээ тулаад байна.

Top scorer of La Liga ✓

Top scorer of UCL ✓

Top scorer of Clasico ✓

Top scorer of Barcelona ✓

Messi is a legend!!

 

One name. Two legends.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж