Элсэлтийн шалгалтын хуваарь, журмыг алдаатай хэвлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын хуваарь, журмыг алдаатай хэвлэжээ

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв нь их дээд сургуулийн  элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулдаг билээ. Уг шалгалтын талаархи мэдээлэл, зөвлөмж, заавар, журам, шалгалтын сэдэв, даалгавруудыг Боловсролын үнэлгээний төв өөрийн www.eec.mn сайтаараа үнэ төлбөргүй хүргэдэг. Гэтэл сүүлийн үед тус байгууллагын нэр, логог ашиглан  БҮТ-ийн зохиогчийн эрхийг зөрчиж, шалгалтын материалуудыг нэгтгэн ном болгон хэвлэж, хувийн ашиг сонирхлын үүднээс худалдаалсан байна. Түүнээс гадна 2010 оны элсэлтийн шалгалтын журам, хуваарь болон бусад мэдээ, мэдээллийг ташаа, алдаатайгаар гаргаж байгаа аж. Тухайлбал, “Бишрэлт тэнгэр” ХХК-ийн нийлүүлсэн доорхи нэр бүхий эмхэтгэлүүд тус байгууллагын нэрээр “Улаанбаатар” их дэлгүүрийн номын тасаг зэрэг газруудад тус бүр нь 3600 төгрөгөөр худалдаалагдаж, 96011200 дугаарын утсаар захиалга авч байсан нь иргэдээс ирсэн хууль хяналтын байгууллагын шалгалтаар илэрчээ. Буруу ташаа мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлж, ихээхэн чирэгдэл учруулж байгаа тул үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс хуурамч эмхэтгэлийг танилцуулж байна. 2009 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн эмхтгэл /математик, физик,№1 УБ 2010 он,  монгол хэл, орос хэл, англи хэл №2 УБ 2010 он, газар зүй, биологи, хими№3 2010УБ, нийгэм судлал, Монгол Улсын түүх/ № 4 гэсэн дөрвөн ном гадуур худалдаалагдаж байгааг БҮТ-өөс анхаарууллаа.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж