Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.23-нд нийтлэгдсэн

Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр (11-23) боллоо. Монгол бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хүндэт зочид төлөөлөгчдийн хамт суудлаа эзэлсэн юм. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй "Монгол бахархалын өдөр"-т зориулсан энэхүү барилдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид Монгол ардын уртын дуу "Эртний сайхан" дууг дуулж, чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан эхэлсэн юм.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ц.Лхагвасүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглов.

Барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.  Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо, "Засагтханы Завхан" дэвжээ, "Хөтлийн цемент шохой" компаний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар үлдэв.

Өнөөдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнай Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбатын цолыг улсын цоллооч засуул Б.Батболд, баруун талын тэргүүн магнай Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ компаний бөх улсын арслан Д.Ганхуягийн цолыг цоллооч засуул О.Жанчивдорж нар дуудсанаар гурвын даваа эхлэв.

Гурвын даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Серик а.а

2. Д.Ганхуяг у.а – П.Ганхүү у.н

3. Н.Батсуурь у.а – Б.Баянмөнх у.н

4. Б.Гончигдамба у.г – Л.Пүрэвжав у.х

5.Д.Баасандорж у.з– Б.Ганболд а.а

6. Б.Батмөнх у.з – Д.Энхбат а.а

7. Ө.Бат-Орших у.х – Д.Анар а.а

8. Т.Өсөх-Ирээдүй у.х – Б.Одгэрэл а.х.а

9. А.Цацабшир у.х – Б.Эрдэнэхүү а.а

10. Ц.Содномдорж у.х -Бо.Батжаргал а.а

11.Б.Пүрэвсайхан у.х – О.Хангай а.а

12. Ө.Даваабаатар у.х – Ч.Цогбаяр у.н

13. Э.Энхбат у.н -Ду.Батбаяр у.н

14. Ч.Баянмөнх у.н – Б.Сангисүрэн у.н

15. Ж.Чулуунбат у.н – Л.Цэрэнтогтох у.н

16 Ц.Одбаяр у.н – Т.Баасанхүү у.н тунав

 

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Эрдэнэхүү а.а

2. Н.Батсуурь у.а –Б.Одгэрэл а.х.а

3.Б.Гончигдамба у.г – Л.Цэрэнтогтох у.н

4. Д.Баасандорж у.з – Ц.Одбаяр у.н

5.Б.Батмөнх у.з – Б.Сангисүрэн у.н

6.Ө.Бат-Орших у.х – П.Ганхүү у.н

7.Ц.Содномдорж у.х –  Э.Энхбат у.н

8. Б.Пүрэвсайхан у.х – Ө.Даваабаатар у.х

 

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Ц.Одбаяр у.н

2. Б.Гончигдамба у.г – Б.Одгэрэл а.х.а

3. Б.Батмөнх у.з – .Ө.Бат-Орших у.х

4. Ц.Содномдорж у.х – Б.Пүрэвсайхан у.х  тунав.

 

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав  – Б.Гончигдамба у.г

2. Ө.Бат-Орших у.х – Ц.Содномдорж у.х тунав

 

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Ө.Бат-Орших у.х

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж