“Шинэ сум” цогцолбор ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.22-нд нийтлэгдсэн

“Шинэ сум” цогцолбор ашиглалтад оржээ

Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумд “Шинэ сум” төсөлд хамрагдсан. Төслийн хүрээнд 20 ортой хоёр давхар нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байрыг барьсан байна. Мөн инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөлбөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд зэрэг бүх асуудлыг цогцоор нь шийдсэн бөгөөд энэхүү цогцолбор нь өнөөдөр бүрэн ашиглалтад оржээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж