Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахаар болжээ. Энэ шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. МХАҮТ-ын хурлын зааланд МХБХ-ныхан ээлжит бус их хурлаа хийж байна. Өнөөдөр болж буй хуралдаанаар Монголын хөлбөмбөгийн холбоо шинэчилсэн дүрмээ баталсан байна. Харин тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр явуулахаар боллоо. Энэ сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж байгаа юм.
МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид
1. Т.Лхагвадорж – “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга
2. Б.Мэдрээ – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
3. Г.Ганхүү – “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, Шар айраг хамтлагийн ахлагч
4. А.Ганбаатар – Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч
Б.БУД