WP: Байден цэцэг өргөхөө болив

Хуучирсан мэдээ: 2014.11.22-нд нийтлэгдсэн

WP: Байден цэцэг өргөхөө болив

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Киев хот дахь “Тэнгрийн зуут” гэх хөшөөнд цэцэг өргөх ёстой байсанч больжээ. Ерөнхийлөгч Петр Порошенког цэцэг өргөх ёслолын үеэр нь шүгэлдэн угтсан цугларсан олноос тэр болгоомжлон арга хэмжээгээ хойшлуулсан гэж The Washington Post сонинд бичжээ.

 

Байдены хамгаалалтын албаныхан байдлыг хэтэрхий хурц гэж үзээд дэд ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан ёслолоос татгалзуулсан байв.

 

Өмнө мэдээлснээр, талбайд цугларсан олон эсэргүүцлийн ажиллагааны явцад амь үрэгдэгсдэд  эрх баригчид тусгай статус  өгөөгүй хэмээн Поршенког шүгэлдэн угтаж “ичгэвтэр” гэсэн уриагаар угтсан ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж