УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилсон. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдаар томилох санал хураахад 44 гишүүн оролцсоноос “Шударга ёс” бүлгийн Г.Уянга, АН-аас Х.Батттулга нар эсэргүүцэж, 42 нь дэмжсэнээр ийнхүү томилогдсон юм. Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа яаравчлан танхимаа бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.
Тиймээс шинэ Засгийн газарт хэн хэн багтах вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байна. “Шударга ёс” эвслийн зүгээс бүлгийн дарга Н.Батцэрэгийг шадар сайд болгож бүлгийн даргыг МҮАН-аас тавих тухай өмнө ярьж байсан юм. Тэгвэл МАХН-ын зүгээс Засгийн газарт санал болгох сайдуудаа дан дээлтэй залуучуудаасаа сойхоор болоод байна гэх мэдээлэл байна. Тухайлбал МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр сайдад яригдаж байгааг гэнэ. Энэхүү саналыг намын дарга нь ч дэмжээд байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Л.ХАЛИУ