
Тавдугаар сард Нигерийн улсын газрын тосны компани “NNPC”, Хятадын Улсын Угсрах Инженерын Корпорацтай байгуулсан гэрээний дагуу Хятад Нигерт 23 тэрбум ам.доллараар газрын тос боловсруулагч гурван үйлдвэр барихаар болсон байна. Эхний боловсруулагч үйлдвэрийг Нигерийн хамгийн том хот Лагосын Лекки чөлөөт худалдааны бүсэд барих юм байна. Харин дараагийн хоёр үйлдвэрийг Бяелси, Коги гэдэг газруудад барих болно. Нигерт одоогийн байдлаар газрын тосны дөрвөн үйлдвэр байгаа ч тэд нар нь тийм ч сайн ажилладаггүй бөгөөд хүчин чадлынхаа ердөө 40 хувиар л ажилладаг юм байна. Үүнээс болоод газрын тос экспортолдог тус улс өөрөө гадаадаас боловсруулсан түлш худалдаж авахад хүрдэг байна.
Т.Бадрах