Японы Наритa хотноо болж буй самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар АЛТ, 72 кг-д Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ.
Энэ өдөр манай зургаан бөх барилдаж байгаагаас эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медаль, эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Үлдсэн жингийн барилдаан энэ цагт болж байна. Мөн байлдааны самбын эрэгтэйчүүдийн 74 кг-ын хүрэл медалийн төлөө Х.Амартүвшин барилдахаар шалгараад байна.
Тэмцээнийг SPS Action болон UBS Global сувгаар шууд дамжуулж эхэллээ. Мөн тэмцээнийг www.sambo-fias.org-с шууд үзнэ үү.
Ч.БОЛОР