Пхеньян урьдчилсан болзолгүй хэлцэл хийхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Пхеньян урьдчилсан болзолгүй хэлцэл хийхэд бэлэн

Хойд Солонгосын шинэ Элчин сайд Ким Хён Жун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхав. 2014.XI.19

 

Хойд Солонгос урьдчилсан болзолгүйгээр цөмийн хөтөлбөрийн зургаан талт олон улсын яриа, хэлцэлийг сэргээхэд бэлэн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлэв. Өмнө НҮБ дахь Хойд Солонгосын төлөөлөгч Пхеньян цөмийн хөтөлбөрийн зургаан талт яриа хэлцэлийг сэргээхээр зэхэж буйг мэдээлж байсан аж.

 

Хойд Солонгосын тусгай төлөөлөгчид энэ долоо хоногт ОХУ-ын Москва хотноо айлчилж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм. Пхеньяний төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ удирдагч Солонгосын хойг дахь зөрчлийг шийдвэрлэхэд Москватай хамтран ажиллах Ким Чен Уны амлалтыг дамжуулсан гэнэ. Пхеньяний Улс төрийн товчооны дарга дэд маршал Чой Рюн Хэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-тай хамтран НҮБ-аас Хойд Солонгосыг хүний эрх зөрчсөн хэрэгт олон улсын шүүхэд өгсний эсрэг хариу арга хэмжээг авахаар хичээж буй аж. Хойд Солонгосыг олон улсын шүүхэд өгсний хариуд Хойд Солонгос шинэ цөмийн туршилт явуулна хэмээн сүрдүүлжээ.

 

Пхеньяний цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт яриа хэлцэл 2003 онд эхэлсэн боловч 2006, 2008 онуудад Хойд Солонгос цөмийн зэвсэг туршсанаас цуцлагдаад буй аж. Зургаан талт яриа хэлцэлд Хойд, Өмнөд Солонгос, Япон, Хятад, ОХУ, АНУ улсууд багтдаг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Moscow Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж