Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(МҮСБХ) зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт өнгөрөгч лхагва гаригт(11.19) Спортын төв ордонд нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр 18.00 цагаас Төв аймгийн "Төв ургац"-Өвөрхангай аймгийн "Гэгээнхангай лидер" багуудын тоглолт болно. Удаах тоглолт Баянгол дүүргийн "Шонхорууд"-Баянзүрх дүүргийн "Ханталстын ирвэсүүд" багуудын өрсөлдөөн үргэлжлэх юм.
Нээлтийн тоглолтод "Гэгээнхангай лидер", "Ханталстын ирвэсүүд" багууд өрсөлдөгчөө хожиж, эхний хожлоо авсан билээ.
Ч.БОЛОР