Чуулганы танхимын үүдийг хэн түгжив

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Чуулганы танхимын үүдийг хэн түгжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэхэд хэдэн гишүүн оролцож байгаа вэ гэдэг тодорхойгүй байна. Чуулганы танхим руу ордог гурван давхрын хаалгыг түгжжээ. УИХ-ын гишүүд нь орж ирэхгүй болохоор арга буюу ийн түгждэг болсон уу, эсвэл хамгаалалтын албаныхан нь “Сэтгүүлчид болоод чуулганы үйл ажиллагаатай танилцах иргэд ирэхгүй нь” гэж түгжсэн үү, 15:30 цагийн орчимд танхим руу орж, сурвалжлага хийх гээд чадсангүй.

Ядахад, шинэ журам үйлчилдэг болсноор УИХ-ын танхим руу зураглаачид орох боломжгүй болсон. Үүнээс болж, хэчнээн гишүүн чуулганы танхимд ирсэн, ирээгүй вэ гэдэг үндсэндээ мэдэгдэхгүй болж, зөвхөн УИХ-ын дарга З.Энхболд ганцаараа хурал удирдаж суугаа зураг долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн хуралдаанаар үзэгдэх болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж