МАН-ын Тусгаар тогтнолын ордон ойрдоо хөл ихтэй байх болжээ. Намын дарга асан, экс Ерөнхий сайд С.Баяр тойрон хүрээлэгчдийн хамт орой, үдшийн цагаар үзэгдэх болжээ. Мөн экс Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх ч би яаж дутах вэ гэсэн шиг “Зүүний хүчний холбоо”-ны залуусын хамт сүр бараа ихтэй нь аргагүй морилох болсон байна. Эрчүүдтэй эн зэрэгцэн Нийгмийг ардчилах Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, дэд тэргүүн Б.Ундармаа тэргүүтэй эмэгтэйчүүд мөчөөгөө өгөхгүйн тулд Тусгаар тогтнолын ордондоо тухлах болжээ. Ерөнхий сайдыг шинээр томилох, дахин Засгийн газар байгуулах асуудал гадаадад гарсан, Монголд байгаа ч хаана яваа мэдэгдэхгүй сураг алдарсан болон намын байрандаа нам жим суусан олон хүнийг ийнхүү хөдөлгөөнд оруулжээ.
Л.БЭХ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин