Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар аваргын төлөө барилдана

Японы Наритa хотноо самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож буй.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай зургаан бөх барилдаж байгаагаас эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медаль, эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Наранжаргал хүрэл медалийн төлөө барилдах юм. Мөн байлдааны самбын эрэгтэйчүүдийн 74 кг-ын хүрэл медалийн төлөө Х.Амартүвшин барилдахаар шалгараад байна.

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ. Тэмцээнийг www.sambo-fias.org-с шууд үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж