МАН Засагт газарт орж ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

МАН Засагт газарт орж ажиллахгүй

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үед МАН-аас нэг ч гишүүн оролцоогүй. МАН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас ийнхүү чуулганы  хуралдаанд оролцоогүй ажээ.

Харин 28 дахь Ерөнхий сайдыг УИХ-аар дэмжин, санал хураасны даргаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр  дэвшүүлсэн учраас АН  ачаагаа өөрсдөө үүрээд явах хэрэгтэй” гэв. Мөн шинээр байгуулагдах Засгийн газарт  орж ажиллахгүй гэдгээ энэ үеэр МАН-ын бүлгийн дарга мэдэгдээд, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр “МАН-аас олон удаа хэлж байсан эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэснийг АН  сая хүлээн зөвшөөрлөө” гэж тодотголоо.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж