Хориотой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хориотой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг зарлалаа

Израиль улс Газын зурваст нэвтрүүлэхийг хориглосон болон нарийн хяналт дор нийлүүлж болох бараа бүтээгдэхүүний жаг­саалтыг зарлан нийтэллээ. Энэхүү жагсаалтад ороогүй ба­раа бүтээгдэхүүнийг Газын зур­васт саадгүй нэвтрүүлэх юм байна. Израилийн эрх баригчдын гаргасан жагсаалт дотроо гурван ангилалтай. Эхний ангилалд зэвсэг, галт хэрэгсэл, хэт даврагсдын дайтах чадамжийг хөгжүүлэх, дэмжихэд ашиглаж болох эд зүйл оржээ. Дараагийн ангилалд алан хядагчдын гэмт үйлдэлдээ ашиглаж болох бараа бүтээгдэхүүн орсон байна. Эдгээрийн тоонд химийн бодис, тэсэрч дэлбэрэх бодис хийхэд ашиглаж болох зарим төрлийн бордоо, хүйтэн зэвсэг, уул уурхайн олборлолт хийхэд ашигладаг тэсрэх бодис, усан тээврийн хэрэгсэл, усанд шумбахад хэрэглэдэг тоног төхөөрөмж, лазерын болон навигацын тоног төхөөрөмж бий. Хориотой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг 1996 онд дэлхийн 40 орон Гаага хотын ойролцоо гарын үсэг зурсан Вассенаарын тохиролцоонд тул­гуурлан боловсруулсан бөгөөд энэ тохиролцоо давхар зориулалтаар ашиглаж болох бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтын зарчмыг тогтоосон юм байна. Израиль улс эхний хоёр ангилалд багтсан бараа, бүтээгдэхүүнийг Газын зурваст оруулахыг хатуу хориглож, харин гурав дахь ангилалд багтсан барааг тусгай хяналт дор нэвтрүүлэхээр болжээ. Гурав дахь ангилал гэдэгт барилгын материал, үүнд бетон, цемент, төмөр арматур оржээ.

Израилийн Батлан хамгаа­лах яамны сайд Эхуд Барак Иерусалимд Палестины авто­номийн Ерөнхий сайд Салам Файядтай уулзлаа. Гэвч уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Израилийн Батлан хам­гаалах яамны мэдээлснээр, хоёр талын харилцааны янз бүрийн асуудлыг энэ үеэр хөнджээ. Энэ уулзалт бол сүүлийн саруудад Израиль, Палестины хооронд өн­дөр түвшинд хийж байгаа анхны уулзалт юм. Нөгөөтэйгүүр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньягу Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хийх уулзалтын өмнө болсноороо онцлог гэж ажиглагчид үзэж байна.

Б.Дашзэвэг.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж