Теннисчин бүсгүйчүүд чансаагаар тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Теннисчин бүсгүйчүүд чансаагаар тэргүүлэв

“Форбс” сэтгүүл 2014 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын чансааг шинэчлэн гаргасан байна. Чансааны нийлбэрээр ОХУ-ын теннисчин Мария Шарапова 24,4 сая ам.долларын орлоготой ажилласнаараа энэ оны хамгийн шнэ цэнэтэй эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Түүний араас БНХАУ-ын Ли На (23.6 сая ам.доллар), АНУ-ын Серена Уильямс (22 сая ам.доллар) нар удаалсан байна.

Харин АНУ-ын иргэн боксчин Флойд Мэйуэзер 105 сая ам.доллараар үнэлэгдэж, 2014  оны хамгийн үнэ цэнэтэй эрэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Түүний араас “Реал”-ын Криштиано Роналду (80 сая ам.доллар), сагсан бөмбөгийн “Кливленд”-ийн Леброн Жеймс (72.3), “Барселона”-ын Лионель Месси (64.7), сагсан бөмбөгийн “Лейкерс”-ийн Коби Брайант (61.4), гольфчин Тайгар Вүүдс (61.2), теннисчин Швейцарийн Рожер Федерер (56.2), Испанийн Рафаэль Надаль (44,5) нар орлогоороо удаалсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж