АНУ-ын Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүд 2011 оны долдугаар сард Афганистанаас цэргүүдээ гаргах Ерөнхийлөгч Барак Обамагийн эрмэлзлийг шүүмжилж байна. Сенатч Жон Маккейн, Линдси Грэм нар телевизийн “Эй-Би-Си”, “Си-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагадаа “Америкийн засаг захиргааны тэргүүний энэ төлөвлөгөө алдаатай бөгөөд “Аль-Каида” болон “Талибан” хөдөлгөөнийхөн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд хүргэнэ” гэжээ. Сенатчдын хэлж буйгаар, Афганистан дахь Америкийн цэргийн командлал бүс нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа Цагаан ордноос өгч буй хугацаатай бус, орон нутгийн байдал ямар байгаатай уялдуулах ёстой юм байна. Аризона мужаас сонгогдсон сенатч Ж.Маккейн “Би цэрэг, дайны ажиллагаа явуулах арга барилыг бага зэрэг гадарлана. Тэгээд ч дайсандаа бид төдийд эндээс явна гэдгээ урьдчилан зарлавал тэд та нарын явахыг хүлээж байгаад үйл ажиллагаагаа эхлэх нь ойлгомжтой” гэсэн байна. Хатагтай Линдси Грэмийн хэлснээр, энэ алхам америкчуудыг ялах боломжгүй болгох аж.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Иракийн удирдагчдад хандаж, санал зөрөлдөөнөө мартан шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах ажлаа дуусгахыг уриаллаа. Тэрбээр саяхан Иракт гэнэтийн айлчлал хийхдээ энэ тухай мэдэгджээ. Иракийн парламентын сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд болсон ч сайд нарын танхимаа бүрдүүлээгүй байгаа. Жо Байден Иракт айлчлахдаа Ерөнхийлөгч Жалал Талабанитай яриа хэлэлцээ хийсэн юм.
Б.Дашзэвэг.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.