Ч.Сайханбилэгийг 100 хувь дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэн гишүүд 100 хувийн саналаар дэмжин, чуулганы хуралдаанд оруулахаар болсон байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг асуулт тавьж, улмаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар санал хэлснээр хуралдаан дууслаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ удаагийн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, А.Бакей, Н.Батцэрэг, М.Батчимэг, С.Баярцогт, Р.Бурмаа, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар оролцжээ.

Харин оролцоогүй нь, УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Л.Цог, Н.Энхболд, М.Энхболд нар юм.

УИХ-ын нэгдсэн чуулган маргааш 09,00 цагт  эхэлж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж