Гэрээгээр барьцаалан Ч.Сайханбилэгийг дэмжихээр болов

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Гэрээгээр барьцаалан Ч.Сайханбилэгийг дэмжихээр болов

“Шударга ёс” эвсэл  Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхээ өнөөдөр эцэслэн шийдлээ. МАН ямар байр суурь илэрхийлэхийг хүлээж байсан “Шударга ёс” эвсэл  Ч.Сайханбилэгийг  дэмжинэ гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн байна.  Өчигдөр МАХН, АН-ын байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ-ноос хүчингүйд тооцсон тухай асуудлыг ажлын хэсэг гарган тодруулахаар болоод байсан юм.

Харин ажлын хэсэг АН-ын дарга З.Энхболдтой зөвшилцөлд хүрч чадсан бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр  “гэрээ хүчинтэй” гэж хэлснээр Ч.Сайханбилэгийг дэмжихээр болсон гэнэ. Өөрөөр хэлбэл “Шударга ёс” эвслийнхэн  гэрээгээр барьцаалан саналаа наймаалцжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж