Сан-Франциско хотыг нэг өдөр нохой удирдав

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Сан-Франциско хотыг нэг өдөр нохой удирдав

Фрида нэртэй чихуахуа үүлдрийн нохой  нэг өдрийн турш Сан-Франциско хотын мэрээр “томилогдов”. Хотын амьтны асрамжийн газруудыг дэмжих зорилгоор  ийм  шийдвэрийг гаргасан гэж Reuters мэдээлжээ.

Хотын мэр болох эрхийг дуудлага худалдаагаар зарсан ба 5000 ам.доллар төлсөн Фридагийн эзэн ялагч болсон аж.

Хотын даргын  “ажлаа” дуусгасных нь тэр нохойнд “тэтгэвэрийн  багц” болох дэвсгэр, тоглоом, дайллагын  хоолтой сагс зэргийг  тусгай ёслол хийн өгчээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын ийм арга хэмжээ нь хүүхдийн хорт хавдрын эсрэг зарлагдсан байсан ба цусны хорт хавдрыг ялсан таван настай Майлз Скоттод зориулан хотоо нэг өдрийн турш үлгэрийн Готтэм хот болгон хувиргасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж