Mazda CX-3 танилцуулгаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Mazda CX-3 танилцуулгаа хийлээ

Автомашин үйлдвэрлэгч Mazda Лос-Анжелесийн автошоун дээр шинэ авсаархан CX-3 загвараа танилцууллаа.

Mazda CX-3 нь Skyactive технологиор  тоноглогдсон шинэ үеийн тав дахь загвар нь болж байна. Кроссоверийн худалдаа Японд ирэх оны хавар эхэлнэ. Үүний дараагаар дэлхийн зах зээл дээр борлуулагдаж эхлэх юм.

Уг загварын Европт зориулсан хувилбар нь өөр өөр хүчин чадал бүхий хөдөлгүүтэй гурван сонголттой аж.

Тэдний хоёр хувилбарт нь 2 литрийн эзэлхүүнтэй Skyactive-G  гэх бензинийн хөдөлгүүр  тавигджээ. Нөгөө нэг хувилбар нь дизелийн 1,5-литрийн Skyactive-D хөдөлгүүр тавигдсан байна. Хурдын хайрцаг нь автомат эсвэл гар удирдлагатай байх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж