19-өөс дөрөвхөн гишүүн иржээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

19-өөс дөрөвхөн гишүүн иржээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, залгуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хийхээр болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна.

Тус байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцох ёстойгоос ердөө дөрвөн гишүүн ирж, харин тус байнгын хороонд харьяалалгүй ч сонирхохоор таван гишүүн ирсэн байгаа юм.

Хэдийгээр хуралдааны танхимд нийт ирсэн гишүүдийн тоо ес хэдий ч хуульд зааснаар байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоо 50 хувьд хүрч байж хуралдаан эхлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, нэмж долоон гишүүн ирж, 11 болсноор ирц 50 хувийн босго давна.

Ирц бүрдсэн нөхцөлд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг сайдыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх ёстой юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж