Финлянд Еврокомисст гомдов

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Финлянд Еврокомисст гомдов

Еврокомиссоос Оросын хоригийн улмаас үүссэн сүүний аж ахуйн алдагдлыг багасгах үүднээс нөхөн олговор олгосон орнуудын тоонд Финляндыг оруулаагүйд сэтгэл дундуур байгаагаа Финляндын Хөдөө аж ахуйн сайд Петтери Орпо илэрхийлсэн тухай YLE портал мэдээлэв.

Еврокомисс сүүлийн үед ихээхэн хохиролтой байгаа Балтийн орнуудын сүүний аж ахуйн фермерүүдийг дэмжихээр 28 сая евро гаргахаар шийдсэн юм. Хөдөө аж ахуйн еврокомиссар Фил Хоган хэлснээр нөхөн олговрийг Эстони, Латви, Литва авах гэнэ.

Финлянд улс нь 2012–2013 онуудад ЕХ-ны орнуудаас сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгч хамгийн том орноор нэрлэгдэж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж