Засгаас гарах шийдвэрийг ганц хүн гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Засгаас гарах шийдвэрийг ганц хүн гаргахгүй

Засгийн газраас МҮАН гарах гэж буй тухай мэдээлэл өчигдөр Төрийн ордноор "нислээ", Тус намын дарга М.Энхсайхан телевизэд өгсөн ярилцлагадаа иймэрхүү агуулгатай үг хэлснээс энэ бүхэн үүдсэн бололтой. Тиймээс МҮАН ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Д.БАТЦОГТООС тодруулсан юм.


-МҮАН засгаас гарах тухай мэдэгдлийг намын дарга тань хийлээ. Энэ албан ёсны шийдвэр үү?

-М.Энхсайхан даргын өгсөн ярилцлагыг би үзсэн. Яг засгаас гарна гэж хэлээгүй шүү дээ. Харин Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондын хэрэгжилт, төслүүд дээр анхааралтай, хариуцлагатай хандах ёстой гэсэн. Энэ бондын зарцуулалт хариуцлагагүй болоод үрэн таран хийх шинжтэй болбол бодлогоо өөрчилнө л гэсэн.
.
-Ер нь засгаас гарах талаар яриа хөөрөө МҮАН дээр өрнөсөн юм уу?

-Ярьсан юм байхгүй.


-Намын дарга нь ганцаараа шийдвэр гаргах эрхтэй юу?

-Засгаас гарна гэж М.Энхсайхан дарга хэлээгүй шүү дээ. Харин Засгийн газар хариуцлагагүй хандвал бодлогоо өөрчилнө гэсэн. Манай нам бондын мөнгийг зөв зарцуулаасай гэсэн л байр суурьтай байгаа.


-МҮАН-ын дүрэм ёсоор иймэрхүү зарчмын шинжтэй шийдвэрийг хэн гаргах эрхтэй байдаг юм бэ?

-Намын Удирдах зөвлөл, Бүгд хурал л шийднэ. Ганц хүн шийдвэр гаргахгүй.


-Танаас өөр нэг зүйл тодруулахад Г.Уянга гишүүн та хоёрыг УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Тийм юм байхгүй. Ямар ч яриа хөөрөө байхгүй цэвэр цуурхал байна.

 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж