УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шонхор”-ын гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шонхор”-ын гишүүн болов

"Монголоо шинэчилье" уриатай Ардчилсан хүчний холбооны Нийслэлийн чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Чуулганд  УИХ-ын дарга, АХХ-ны ерөнхийлөгч З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Батцогт болон нийслэлийн есөн дүүргийн АХХ-ны 350 гаруй гишүүд дэмжигчид, зочид төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн чуулган “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ "АХХ сонирхолын бүлгүүдэд тулгуурлан ажилладаг. Эдгээр сонирхолын бүлэг, клубуудээрээ дамжуулан нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  

Манай холбоонд УИХ-ын 10 гишүүн байдаг. Бүсийн чуулган бүрээр нийгмийн асуудал хөндсөн хэлэлцүүлэг явдаг, тэндээс гарсан шинэ санаа, санаачилгыг хууль тогтоох дээд байгууллагад хүргэдэг онцлогтой." гэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан.  Түүнчлэн холбооны дэргэдэх Шонхор” клубийн гишүүн болсон юм.

Тэрбээр “Ардчилсан Хүчний Холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэсэн тайлбар өгөв. АХХ нь сонирхолын клубуудын үйл ажиллагаан дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг юм байна.

 

Эх сурвалж: улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж