Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.10.06 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён Роберт Шөүлхаммэр уулзалтын эхэнд манай улсад хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах төсөл” болон “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-үүдийн талаар танилцуулаад дээрх төслүүдийн санхүүжилтыг Азийн хөгжлийн банкны энэ жилийн төсөвт оруулах шаардлагатай байгаа талаар дуулгалаа.

Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлаас зээл авахыг дэмжиж байгааг мэдэгдэх хэрэгтэйг онцлон хэллээ. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах” төсөлд Азийн Хөгжлийн Сан хөнгөлөлттэй зээлээр 25 сая ам.долларын санхүүжилт олгохоор санал болгож байгаагийн зэрэгцээ төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулахад чиглэгдэж байгааг тэрээр дуулгасан.

Түүнчлэн Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд аймгийн төвд амьдарч буй иргэдийн амьдрах тохилог орчныг бүрдүүлэх үүднээс дулаан, цэвэр, бохир усны системийг сайжруулах хот байгуулалтын салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажил багтсан гэлээ.

Байнгын хорооны дарга Д.Батцогт төлөөлөгчидтэй уулзаж санал солилцож  байгаадаа талархалтай байгаагаа  илэрхийлээд Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах төслийн талаар мэдээлэлтэй байгаагийн зэрэгцээ  энэхүү төслийг хэрэгжүүлэхэд байнгын хорооны зүгээс  дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Мөн дээрх төлөөлөгчидтэй Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар уулзаж санал солилцсон юм. Тэрээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлээд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, мөнгийг үр дүнтэй зарцуулах, төсөл хэрэгжих нэгжүүдийг тодорхой болгох зэрэгт анхаарч ажиллахыг санууллаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж