Химийн хорт бодисын зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгоно

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Химийн хорт бодисын зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгоно

Байгаль орчин аялал жуулчлалын яам химийн хорт бодисын зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгож эхлэхээр болжээ. БНСУ-ын үндэсний мэдээлэл технологын үйлдвэрийг дэмжих агентлагын дэмжлэгтэйгээр цахим системд шилжэх болсон байна. Цахим зөвшөөрлийн системийг нээх үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас ЦУОШГ-ын Серверийн өрөөнд болох гэнэ. Энэ үеэр анхны зөвшөөрлийг олгох юм байна. Нээлтэнд БОАЖЯ-ны сайд Л. Гансүх, БНСУ-ын үндэсний мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагын дарга Шин Жэ Шиг нар оролцоно.
Б. Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж