Д.Батцогт УИХ дахь АН-ын намын бүлэгт нэгдлээ | News.MN

Д.Батцогт УИХ дахь АН-ын намын бүлэгт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Д.Батцогт УИХ дахь АН-ын намын бүлэгт нэгдлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батцогтыг АН-ын бүлгийн гишүүнээр нэгдэн орсон тухай албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлжээ.

УИХ-ын дарга энэ мэдээллийг өнөөдрийн нэгдсэн чуулганы эхэнд гишүүдэд дуулгалаа.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн байсан тэрбээр өнгөрсөн тавдугаар сард бүлгээсаа гарснаа мэдэгдэж сул гишүүн болоод байв.

Тэрбээр намын харьяаллаа өөрчилж, Ардчилсан намд элссэнээ энэ сарын 10-нд албан ёсоор мэдэгдсэн. Түүнд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга, НИТХ-ын дарга Д.Баттулга намын батлахыг нь өгсөн билээ.

 

Эх сурвалж: gogo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж