Гэр хороололд тулгамдсан асуудлаар сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Гэр хороололд тулгамдсан асуудлаар сургалт зохион байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран “Гэр хорооллын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23, 27, 30, 31-р хороодын 30 иргэн хамрагдаж, хог хаягдлаас болж газрын гүний ус бохирдож ундны усны хүртээмж буурч байгаа тухай танилцуулсан юм. Мөн иргэд  амьдарч буй орчноо цэвэрхэн байлгаснаар ямар үр дүнд хүрч болох  талаар мэдлэгтэй болж сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхээр ярилцлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж