Английн Премьер лигийн "Свонси Сити" клубийн Кот-д’Ивуар довтлогч Вильфрид Бони багтайгаа гэрээгээ нэг жилээр сунгаж, 2018 он хүртэл "Свонси"-д үлдэхээр боллоо. Тэрбээр өнгөрсөн улиралд клубийн рекорд үнэ болох 12 сая фунтээр ирсэн бөгөөд тухайн улиралдаа бүх тэмцээнд 25 гоол оруулан фэнүүдийн хайртай довтлогч болсон билээ.
Түүнийг лигийн томчууд болох "Ливерпүүл", "Арсенал" зэрэг багууд сонирхож байсан ч ийнхүү тэдгээр багуудад тодорхой хариу барьлаа. Гэхдээ тэрбээр өнгөрсөн улирлын формоо энэ улиралд харуулж чадахгүй байгаа ч лигийн 11 тоглолтод дөрвөн гоол оруулсан юм. "Хунгууд"-ын хувьд Премьер лигийн 11 тойргийн дараах байдлаар хүснэгтийн тавдугаар байрт явж байгаа бөгөөд энэ бямба гарагт лигийн тэргүүлэгчдийн нэг "Манчестер Сити" клубын талбайд зочлон тоглох хуваарьтай байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn